2013 оны 9-р сарын 18-нд олон улсын “2+2” хамтарсан хөтөлбөрөөр суралцагсадтай МХТС-ийн удирдлагууд уулзлаа. МХТС-ийн захирал Б.Сүхбат сургуулиа танилцуулж, “2+2” хөтөлбөрийн онцлог, давуу талууд, МТУСИ-ийн товч танилцуулга, багш төвтэй сургалт, шавь төвтэй сургалтыг тайлбарлан орос хэлийг шамдан суралцаж дэлхийд нэр хүнд өндөртэй Москвагийн Холбоо Информатикийн Техникийн Их Сургууль (МТУСИ)-д амжилттай суралцан, эх орондоо хэрэгтэй чадварлаг инженерүүд болохыг зөвлөлөө. Мөн тус сургуулийн зүгээс оюутнуудын суралцах таатай орчинг бүрдүүлэх талаар анхаарч байгааг танилцуулав.
МТУСИ ба МХТС-ийн “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн хийж, 2 сургуулийн хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, сургалт, мэргэжил дээшлүүлэлт, оюутан солилцоо зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах “Рабочая программа”-г 2012 онд хийж баталгаажуулсан.
2012 оны 3-р сараас эхлэн “2+2” хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэн, “Холбооны сүлжээ, холболтын технологи”,“Хөдөлгөөнт холбоо” мэргэжлийн “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2013 оны 6-р сард МТУСИ-аас “2+2” хөтөлбөрийн бэлтгэл ажлыг үнэлүүлэн, сургалтын хөтөлбөрийг 2 тал гарын үсэг зурж баталгаажууллаа.
Оюутан солилцооны хөтөлбөр, ” 2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх талаар 2013 оны 4,5-р сард МТУСИ-тай хамтран ажилласны үр дүнд МХТС-ийн 2 багш, 8 оюутан МТУСИ-ийн “Ока” зусланд 2013 оны 6 сарын 25-аас 7 сарын 19 хүртэлх хугацаанд амраад ирэв. Цаашид МТУСИ-аас оюутан, багшийг хүлээн авах хэлбэр, хугацаа, бэлтгэл ажлын талаар холбогдох ажлууд хийгдэнэ.
”2+2” хөтөлбөрийн ангийн элсэлтийг авч, 2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутантай анги олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна 2013 оны 10-р сард МТУСИ-ийн гадаад харилцааны албаны дарга Каприелова О.Н болон МТУСИ-ийн Холбооны Сүлжээ Холболтын Технологийн факультетийн декан, академич, профессор Гордиенко В.Н нар албан айлчлал хийж, сургуулийн удирдлага болон “2+2” хөтөлбөрийн ангийнхан, зөвлөх багштай уулзах, мөн “1+1” магистрын хөтөлбөрөө танилцуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Улсын химийн XXXV олимпиадаас ШУТИС-ийн оюутнууд 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
“1 хувийн татвар – Нийгмийн хөгжилд” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Хятад хэлний “Гадаад хэл сурахуй ба AI” сэдэвт постер илтгэлийн уралдаан амжилттай боллоо