Академич. Профессор, доктор Пунсалмаагийн Очирбатын “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” номын хэлэлцүүлэг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд боллоо.
Тус хэлэлцүүлгийг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Л.Пүрэв үг хэлэв. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Хүндэт профессор Ж.Төмөрбаатар “Нүүрсний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратеги”, Профессор, доктор Я.Гомбосүрэн “Нүүрсний аж үйлдвэрийн экологийн менежмент”, доктор Б.Авид “Нүүрсийг иж бүрэн боловсруулах стратеги”, Ж.Золжаргал “Шатдаг занарыг нефть хийн түүхий эд болгох стратеги”, Доктор Б.Чинзориг “Эрдэс баялгийн цогцолборын эрх зүйн орчин” сэдэвт илтгэл уншиж оролцлоо. Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал бодол, асуулт хариулт, зөвлөмжөө өгч байлаа.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв