Багш, ажилчдын 180 айлын хотхоны барилгын явцын мэдээлэл

180 айлын хотхоны барилгын ажил одоогийн байдлаар Химон констракш ХХК-ий барьж буй 1, 3-р барилгын дээврийн гүйцэтгэл дуусаж Нёмон ХХК-ний 6 давхрын цутгалтын ажиллагаа хийгдэж байна. Сензо ХХК-ний зураг төлсийн дагуу  1 ба 3-р байрны гадна хөөс болон будгийн ажил явагдаж байна.

2 банкны удирдлагиудтай хийсэн хэлэлцээрийн үр дүн:

- Голомт банкны хувьд урьдчилгаа 15%, ШУТИС-ийн дансны үлдэгдэл барьцаалах асуудлыг больж, оронд нь багш болгоны ард ШУТИС батлан даалтын гэрээ хийх ёстой. Өөрөө хэлбэл барилгын гэрчилгээ гартал түр батлан даалтын гэрээ байна. Энэхүү түр батлан даалтын гэрээ нь ШУТИС-ийн төлөөлөн Удирдах зөвлөлийн шийдвэрийн хамт хүчинтэй гэсэн шаардлага тавилаа. Энэхүү батлан даалт нь тухайн багш зээлээ төлөөгүй тохиолдолд ШУТИС тэрхүү шалтгааныг тодруулах дараагийн багшид шилжүүлж банкинд хохирол учруулахгүй гэсэн утгатай.

- Улаанбаатар банкны хувьд урьдчилгааг 30% болгоод байсныг харилцан 2 талын уулзалт хийсний үр дүнд өмнөх гэрээгээр буюу 15%-иар урьдчилгаа хийхээр тохиролцсон боловч эргээд сургуулиудын (МИС, МХТС, ҮТДС, КТМС) дансны үлдэгдлийг олгосон зээлийнхээ хэмжээгээр барьцаална. Энэ тохиолдолд дээрх бүрэлдэхүүн сургуулиудын санхүү даах чадвартай эсэх нь тодорхойгүй байна.(мөн удирдлагиуд нь дансны барилт хийхийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй) Хэрвээ сургуулийн удирдлагиуд дансны барилт хийхийг зөвшөөрөөгүй тохиолдолд барилгын ажлаа хурдан явуулахын тулд урьдчилгаа 30% төлөх, эсвэл багш болгон барьцаа гаргах хүндрэлтэй асуудал тулгараад байна.

- Гадна инженерийн байгууламжийн урьдчилгааг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийсэн бөгөөд (урьдчилгаа 15%-иас гадна) одоо дулаан болон цахилгаан авахад 150 сая төгрөг шаардлагатай болоод байна.

- Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүүтэй 9-н сарын 17-нд уулзаж дээрх түр батлан даалтын гэрээний талаар уулзалт хийлээ. Д.Одхүү даргын хувьд хуулийн зөвлөхтэйгээ зөвшилцөж, ойрын үед удирдах зөвлөлийг хуралдуулах амлалт өглөө.

- 2 барилгын компанийн хувьд дараагийн санхүүжилтээ нэхэж байр авсан багш нар луу ярих асуудал их байгаач 2 банкнаас болоод зээлийн хүлээлт үүсч ямарч асуудлыг мөнгөгүй бол шийдэж чадахгүй боллоо.

- ШУТИС-ийн 180 айлын хотхонд хамрагдсан багш нарын гарын үсэгтэй албан хүсэлтийг Ашиглалтын өмнөх захиргаагаар дамжуулан Удирдах зөвлөлд өргөх тул та бүхэн саналаа өгөөрэй.

 

Ашиглалтын өмнөх захиргаа