Оюу Толгой компани нь Монголын мэргэжлийн боловсрол болон сургалтыг дэмжин хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай 2010 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шилдэг оюутан залууст зориулан үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Оюутолгой компаний Л.Удвал / Сургалтын ахлах мэргэжилтэн/, Ё.Лхамаа /сургалт хариуцсан мэргэжилтэн/, Керн Вон Хаген /Сургалтын хэлтсийн менежер/ нар 2013.09.10, 11-ний өдрүүдэд ШУТИС-ийн Урлаг зааланд Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөр болон бусад боломжуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийж оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.
2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 35 оюутан сонгон шалгаруулж авна.
Уг тэтгэлэгт:
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
Бүрдүүлэх материал:
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2013 оны 9-р сарын 20-ны өдрийн 17:00 цаг.
Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү:
Оюу Толгой ХХК, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-26, Сөүл Бизнес Төв - 7 давхар. Утас: 331880 (3356, 3641)

ШУТИС-ийн НТА
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо