АНУ-ын Лос Анжелес хотноо 2013 оны 8 –р сарын 5 – 11 –ний хугацаанд зохион байгууллагдсан “IDEA WORLD FITNESS-2013” сургалт, үзэсгэлэн, яармагт Дэлхийн 57 орны 9000 гаруй чийрэгжүүлэх салбарын багш нар оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Тус сургалтанд ШУТИС-ийн НТС-ийн БТСТ-ийн аэробикийн багш Г. Ерөөлбат оролцоод ирлээ.
Уг арга хэмжээний хүрээнд чийрэгжүүлэх арга зүй, сургалт дасгалжуулалтын шинэ технологийн талаар 49 төрлийн сургалт зохион байгуулагдсан бөгөөд "IDEA WORLD FITNESS ASSOCIATION"-ны “ЙОГ АЭРОБИК”-ийн сургалтад Г. Ерөөлбат багш маань амжилттай суралцаж төгсөлтийн шалгалтанд тэргүүн байр эзэлж, ЙОГА АЭРОБИК заах эрхийг Монгол улсад анх удаа албан ёсоор авсанд нийт багш, хамт олны өмнөөс баяр хүргэе!

НТС, БТСТэнхим
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв