Mонгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болон ОХУ-ын Московский Технический Университет Связи и Информатики сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан багш, оюутан солилцооны хөтөлбөрөөр 2013 оны 6 сарын 25 –аас 7 сарын 23 –ны хооронд МХТС –ийн 2 багш, 8 оюутан Москва хоттой танилцаж, МТУСИ –ийн харьяа “Ока” спорт зусланд амраад ирлээ. Аялалд манай багш оюутнууд Польш Улсын Вроцлавын Техникийн Их Сургуулийн 5 оюутны хамт Москва хотын барилга архитектур, түүх соёлын дурсгалт газруудаар аялж, дэлхийн шилдэг сургуулийн нэг болох МТУСИ сургуультай танилцав. Үүний дараа МТУСИ –ийн харьяа “Ока” спорт зусланд 12 хоног амарч, уг зусланд зохион байгуулагдсан спорт тэмцээн, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож байлаа. Спорт тэмцээн, урлагийн арга хэмжээнд манай багш оюутнууд “SICT” нэртэй баг болон оролцож, зарим төрөлд тэргүүн байруудыг эзэлж байв.



Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв