БШУЯ -ны Мэдээлэл, мониторинг, үнэлгээний газрын дарга Л.Лувсанжамц болон Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад Интернетийн үйлчилгээ үзүүлэгч "Эрдэмнэт" сүлжэний төийн захирал Проф. А.Эрдэнэбаатар нар 8 сарын 19-23 -д Солоносын Теджон хотод болсон Ази, номхон далайн орнуудын 36 дахь удаагийн сүлжээний технологийн хурал – APAN-36 –д оролцлоо. Хуралд дээр А.Эрдэнэбатар "Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын Эрдэмнэт сүлжээний өнөөгийн байдал, сүлжээг TEIN сүлжээнд холбох асуудал" сэдвээр илтгэл тавьсан байна. Хурлын үеэр Монгол улсыг TEIN сүлжээнд холбох асуудлыг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа.
TEIN сүлжээ нь Солонгос, Япон, Австрали, Хятад, Сингапур, Малайз зэрэг Ази, номхон далайн 19 орны боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төрөлжсөн сүлжээнүүдийг нэгтгэсэн олон улсын сүлжээ юм. TEIN сүлжээ нь Ази, номхон далайн орнуудыг хамраад зогсохгүй хойд америкийн Internet2, европын GEANT, төв азийн CAREN, өмнөд америкийн CLARA зэрэг бүс нутгуудын ижил зорилготой сүлжээнүүдтэй мөн шууд холбогддог. Одоогоор эдгээр сүлжээнд дэлхийн 120 гаруй орон хамрагдаад байгаа бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж байна.
Манай улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагын “Эрдэмнэт” сүлжээ нь TEIN сүлжээнд холбогдсоноор ердийн хэрэглээний Интернетээс өндөр хурдны шууд холболттой болох бөгөөд TEIN4 төслийн дагуу холболтын зардлын 80 хувийг Европын холбооноос санхүүжүүлэх юм. Монгол улс олон улсын сүлжээнд холбогдсоноор Эрдэмнэт сүлжээний гишүүн боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид цахим сургалт, үүлэн тооцоолол, гамшгийн мониторинг, зайн оношлогоо/эмчилгээ зэрэг тооцооллын өндөр хурд шаарддаг олон салбарт дэлхийн хэмжээнд хамтран ажиллах өргөн боломж нээгдэх юм.
KTMC
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа