Япон улсын ОСАКА их сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургуулийн Профессор Yuko Ohno, Профессор Wang нар 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр ШУТИС-д айлчиллаа. Энэхүү айлчлал нь “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер” мэргэжлээр магистр болон докторын сургалтанд монгол оюутнуудыг хамруулах, нарийн мэргэжлээр сургах талаар ярилцан тохирч, гэрээний төслийг хэлэлцсэн болно.

Мөн өдөр ШУТИС-ийн ректор Т.Батбаяртай уулзаж “Эмнэлгийн тоног төхөөрөмжийнинженер” мэргэжлээр хамтран ажиллах гэрээний төслийг танилцуулсан байна.

Гэрээний төслийг танилцуулах үеэр Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш Б.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв