ШУТИС-д олон улсын CIMPA байгууллагын “Механик дахь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт зуны сургалт 2013 оны 7 дугаар сарын 15-27-нд болно. Монголд анх удаа ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Дифференциал тэгшитгэлийн баг “Механик дахь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт CIMPA зуны сургуулийг зохион байгуулж байна. Франц , Дани, Швейцари, Норвег, Канад Улсууд болон ХБНГУ-аас өндөр түвшний 8 профессорууд хүрэлцэн ирж хоёр долоо хоногийн турш өдөр бүр 8 цагийн лекци үнэ төлбөргүй унших юм. Мөн сургалтын үеэр CIMPA байгууллагын дэд ерөнхийлэгч хүрэлцэн ирэх ажээ.
Улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн оюуны нөөц, чадавхийг бий болгох, математикийн шинжлэх ухааны анализийн салбарт суурь ба хавсарга судалгаа явуулж, техник технологийн шийдэл гаргах, шинжлэх ухааны залуу халааг бэлтгэх монголын математикийн шинжлэх ухааны өв уламжлалыг арвижуулан баяжуулах, тухайн уламжлалт тэгшитгэлийг бодох сонгомол загваруудыг өргөтгөж, тэдгээрийн онолын болон практикийн судалгааг гүйцэтгэх зорилгоор тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоогоор бодох, математикийн хэрэглээний бүх салбарт, тэр тусмаа инженерийн бүх салбарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх үзэл санааг үндэслэн энэхүү шаардлагыг практикийн шаардлагаас урган гарсан асуудлыг шийдвэрлэхэд хөгжүүлэхэд ашиглах зорилгоор энэхүү сургуулийг маш чадварлаг, дэлхийд судалгааны чиглэлээрээ хүлээн зөвшөөрөгдсэн профессор багш нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна.
CIMPA-International Center for Pure and Applied Mathematics /Онолын ба хэрэглээний математикийн олон улсын төв/ нь хөгжиж буй орнуудад математикийн судалгааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. 1978 онд Францад байгуулагдсан, Ниццa хотод төв нь байрладаг. ЮНЕСКО-ийн хоёр дугаар зэрэглэлийн төв юм. Онолын болон хэрэглээний математик гэсэн хоёр нилээд ялгаатай сэдвүүдийн судалгааг дэмжих зорилготой юм.
CIMPA-ийн гол үйл ажиллагаануудын нэг нь судалгааны сургуулиуд юм. Жил бүр хоёр долоо хоногоор хориод сургуулийг тив алгасан хөгжиж буй орнуудад зохион байгуулдаг. 1978 оноос хойш Азид 11, Африкт 18, Латин Америкт 13, Ойрх Дорнодод 8, Зүүн Европд 4-ийг нийт 54 оронд 180 зуны сургууль, 101 семинар, эрдэм шинжилгээний хурал 11007 оролцогчтойгоор 700 профессор багш зохион байгуулсан. Энэ сургалт нь математикчдын залуу үеийг үндэс угсаа, нас хүйс ялгалгүй сургах сургалт юм. Сургууль бүр ойролцоогоор 40 оролцогчтой байдаг. CIMPA нь газар зүйн байрлал, математикийн чиглэл, хүйсний ялгаа гуравт тэнцвэртэй хандах бодлогыг барьж ажилладаг.
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа