Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадам тохиож буй энэ өдрүүдэд ШУТИС-ийн эрдэмтэн багш, ажилчдад шагналын хур буулаа. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 15 хүн шагнагдлаа. Шагнагдсан хүмүүсийг ШУТИС-ийн ректорын зөвлөл хүлээн авч хүдэтгэл үзүүлэв. Шангал авсан багш, ажилчиддаа Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье. Та бүхэн сайхан наадаарай.


АЛТАНГАДАС ОДОНГООР
1. Д.Батчулуун
2. Г.Уранцэцэг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
1. Ч.Норов
2. Ш.Ангар
3. Ч.Дорлигсүрэн
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР
1. Ц.Сэрчмаа
2. Д.Орхон
3. Ц.Оюун
4. Б.Нямбилэг
5. Г.Бэлэгт
6. Б.Пүрэвсүрэн
7. Б.Чинзориг
8. Н.Мэнд
9. Ч.Баасандаш
10. Т.Энхцацрал
11. Т.Амаржаргалан
12. Д.Дашцэрэн
13. Б.Арвинбаяр
14. Н.Отгонбаяр
15. Н.Буянхишиг
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Та бүхэн сайхан наадаарай
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа