2013 оны 6 дугаар сарын 21-нд БШУЯ, ШУТИС, МТШХХГазар, Монголын Оюутны Холбоо, “MUST Technology” ХХК, Нийслэлийн ИТХ, Их дээд сургуулиудын консерциум, Хаан банкны төлөөлөл хамтарсан “ЦАХИМ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
2013 оны 6 дугаар сарын 21-нд БШУЯ, ШУТИС, МТШХХГазар, Монголын Оюутны Холбоо, “MUST Technology” ХХК, Нийслэлийн ИТХ, Их дээд сургуулиудын консерциум, Хаан банкны төлөөлөл хамтарсан “ЦАХИМ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Шинэчлэлийн засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд е-Сургалт, цахим агуулгыг боловсролын салбарт хэрэгжүүлэх, сургалтын агуулгыг сайжруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, мэдээллийн технологийн салбарт оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих ажлуудыг хамтран хийхээр боллоо.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилллахаа илэрхийлж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Х.Батсайхан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тэргүүн проректор Д.Батчулуун, Нийслэлийн ИХТ-ийн дарга Д.Баттулга, “MUST Technology” ХХК-ийн захирал Б.Амгалан, Их, дээд сургуулийн консерциумийн Ерөнхийлөгч Б.Жадамбаа, “Хаан” банкны бизнесийн хэлтсийн дарга нар болон төлөөллүүд гарын үсэг зурлаа.

Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна