Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад хэргийн сайд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан нэгдсэн зааврын дагуу явагдсан Монголын оюутны спортын Универсиад III их наадмын тэмцээнүүдэд 100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон байна. Тэмцээн 2013 оны 1 дүгээр сарын 25-наас тавдугаар сарын 12-ны хооронд эх орон даяар болон гадаад орнуудад суралцаж байгаа Монгол оюутан залуучуудын дунд ЭСЯ-уудтай нь хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө
Наадмын шигшээ тэмцээнүүд цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жүдо, гандбол, бокс, заалны хөл бөмбөг, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, модон бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик гэсэн спортын 15 төрлөөр явагдаж ШУТИС-ийн Биеийн тамирын багш бүх төрөлд оюутан тамирчдаа бэлтгэн амжилттай оролцлоо.
Наадмын нэгдсэн дүнг баг онооны системээр гаргахад:
1. Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 44,5 оноогоор тэргүүн байранд,
2. Н.Батбаяр ректортой Шинжлэх ухаан технологийн их сургууль 54 оноогоор хоёрдугаар байранд,
3. Б.Жадамбаа ректортой Монгол улсын Боловсролын их сургууль 66 оноогоор гуравдугаар байранд,
4. Хошууч генерал Я.Чойжамц захиралтай Батлан хамгаалахын их сургууль 72,5 оноогоор дөрөвдүгээр байрт,
5. Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус Биеийн тамирын дээд сургууль 98,5 оноогоор тавдугаар байрт,
6. Т.Хэрүүга ректортой Хөдөө аж ахуйн их сургууль 172,5 оноогоор зургаадугаар байранд тус тус шалгарч, цом, медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
ОХУ-ын Казань хотноо 2013 оны 7 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд болох дэлхийн
оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадамд Монголын баг тамирчид спортын 15 төрлөөр 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор үндэсний “Универсиад” наадмаас эрхээ авсан байна.
Монголын оюутны спортын Универсиад III их наадмын тэмцээнүүдэд оролцоход дэмжсэн ШУТИС-ийн удирдлагууд, нийт хамт олонд, НТС-ийн захирал, хамт олонд биеийн тамирын багш нараас болон тамирчин оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
БТСТ-ийн хамт олон
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.
“Нэг бүс нэг зам” хил дамнасан ухаалаг тээвэр, автомат жолоодлогын тээврийн хэрэгсэл, ногоон, түгжрэлгүй хот хамтарсан лаборатори байгуулна
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа