ШУТИС-ИЙН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН “ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН-2013”

Эрдэмтэн, профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, улмаар тэдний оюуны потенциал, судалгааны ажлыг чанаржуулах, бүтээлийг нь олон нийтэд сурталчлах, туршлага солилцон хамтран ажиллах боломж бүрдүүлэх, салбар дундын интеграцийг хөгжүүлэх, үр өгөөжийг нийгэмд хүртээж инновацижуулах,  дэмжлэг үзүүлэх зорилготой “ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН”-ыг 2013 оны 05 сарын 31-ний өдөр   ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний газар, бүрэлдэхүүн сургууль, харъяа хүрээлэн, судалгааны төвүүд, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлтэй хамтран зохион явуулж дүнгээ гаргалаа.

Тус чуулганаар ШУТИС-ийн профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, инновацийн шилдэг бүтээл, олон улсын хамтарсан төслийн судалгааны үр дүн, олон улсын мэргэжлийн өндөр рэйтингтэй сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл, докторын зэрэг горилсон эрдэмтэн багш нарын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн юм.

 

“Эрдмийн их чуулган”-д МХТС-ийн Б.Отгонбаяр, О.Тулга, Л.Эрдэнэбаяр, Б.Сүхбат, Ч.Оюу, П.Ууганбаяр, Н.Чулуунбанди, Б.Пүрэвцэрэн, Ө.Буянхишиг, Ж.Жавзансүрэн, Э.Эрдэнэтуяа, До.Эрдэнэтуяа, О.Бат-Энх нарын профессор, багш, судлаачдын судалгааны баг “Хөдөлгөөнт IP телевизийн цөм технологийг хөгжүүлэх нь” хамтарсан төслийн үр дүн” - I байр, Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Батбаярын “Монгол хонины ноосны хялгас ялгах технологийн туршилт судалгааны үр дүн” - II байр, ҮТДС-ийн НС-ын ахлах багш, доктор Б.Болормаагийн “Хялгасан ширхэгт-ээрмэл-даавуу” системийн судалгаа, технологийн боловсруулалт” -  II байр, КТМС-ийн КТПБ-ийн ахлах багш, доктор А.Одгэрэлийн “Трайбо цахилгаан үзэгдэлд суурилсан периметер хамгаалалтын систем” - III байр, ҮТДС-ийн    ХҮМСХТПБ-ийн ахлах багш, доктор Ч.Оюунчимэгийн “Компьютерийн гар дээрхи үсгийн оновчтой байрлалыг тогтоож хэвлэлийн бичвэр өрөх технологийг боловсронгуй болгох нь” - III байр,  МТС-ийн ОТПБ-ийн Б.Бямбагар, Э.Бат-Эрдэнэ, Б.Авид нарын профессор, багш, судлаачдын судалгааны багийн  “Монгол орны зарим битумт элсийг замд ашиглах боломж” бүтээл III байрыг тус тус эзэллээ.

 

ШУТИС-ийн профессор, багш нарын “ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН”-д шилдэг илтгэл, бүтээлээрээ шалгарч байр эзэлсэн профессор, багш нарт ШУТИС-ийн Ректорын шилдэг бүтээлийн батламж, эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх  зорилгоор “Судалгааны ажлын грант”-аар (3-5 сая төгрөг хүртэл) шагнаж урамшуулсан болно. 

ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


НТА