“Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг”-ийг ШУТИС-ийн Нийгмийн түншлэлийн алба, Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС-ийн төв номын сан болон гаднах задгай талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй топ 53 байгууллага оролцож өөрийн байгууллагад нээлттэй байгаа ажлын байранд бүртгэв. ШУТИС-ийг энэ хавар төгсөн гарч байгаа оюутнууд болон сүүлийн гурван жилд тус сургуулийг төгссөн төгсөгчид, бүрэлдэхүүн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Коллежийг мэргэжилтэй ажилчнаар бэлтгэгдэн гарч буй төгсөгчид оролцлоо. Мөн Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлсэн идэвхитэй ажил хайж байгаа хувь хүмүүс болон бусад их, дээд сургуулийн төгсөгчид оролцсон юм.
Оролцогч байгууллагууд нь хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийхээс гадна брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, байгууллагын хэтийн зорилго болон үйл ажиллагаагаа танилцуулсан. “Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг”-ийг ШУТИС-иас гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь сонирхсон хүн бүхэн оролцох бололцоотой болжээ.
Гадаах задгай талбайд ШУТИС-ийн оюутнууд бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж оролцогч байгууллагын хүмүүст танилцуулж байна. Харин байгууллагууд өдөрлөгт оролцогчдод брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар сурталчилав.
Номын сангийн 6 давхарын хурлын зааланд энэ хавар төгсөх шилдэг оюутнуудад Хөдөлмөр эрхлэлтийн мэргэшсэн зөвлөхүүд зөвлөгөө өгч, “Бизнэтворк”-ийн гүйцэтгэх захирал Н.Жавхлан онлайнаар ажлын байр хэрхэн ангуучлах талаар лекц уншлаа.
Мөн номын сангийн 602, 603, үзэсгэлэнгийн танхимд оролцогч 53 байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцогчдыг сонирхсон ажлын байранд нь бүртгэлээ.
НТА
“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, түүний санхүүжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа