Техникийн сургуулийнхан загварын тайзнаа илүүрхлээ

Монголын дизайнеруу­дын холбоо, “Шилмэл заг­вар” загварын агент­лагаас жил бүр зохион бай­гуулдаг “Хаврын гоёл 2013” МҮСТӨ-нд боллоо.

Арван найм дахь удаа­гийн наадамд дизайн ур­лагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, СУИС, Монгол Солонгос коллеж, ШУТИС, ИЗИС, Сити дээд сургууль болон орон нутгийн залуу ди­зайнерууд оролцож шилд­­гүүдээ шалгаруулсан юм. Залуу загвар зохион бүтээгчид энэ л наадмаас ирээдүйн чадварлаг уран бүтээлч болох эхлэлээ тавьдаг. Тиймдээ ч чамгүй шалгуур өндөртэй, олонд танигдсан наадам юм.

Уг наадам нь хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу заг­вар өмсөгч гэсэн төрлөөр шилд­гүүдээ тодруулдаг уламж­лалын дагуу болж гала загварын шоу, тоглолтоор голчлон үзэгчдэд бэлэг барилаа.

Бүтэн өдрийн турш тан­хим дүүрэн үзэгчийн мэл­мийг баярлуулсан “Хаврын гоёл”-ын шилдэг оролцогчид шалгарсан юм.

Шилдэг залуу загвар өмсөгчөөр Т.Баярцацрал тодорсон бол шилдэг ди­зайнер шагналыг ИЗОУИС хүртлээ. Харин дизайнерийн сургуулиуд дотроо шилдэг зохион байгуулалттай орол­цогчоор “Урлах Эрдэм” дээд сургууль шалгарсан.

Мөн энэ төрлийн нэр хүндтэй шагнал буюу дизайны шилдэг багшаар Хувцас ди­зайны багш Б.Даваасүрэн тодорчээ. Тэрбээр “Сити” дээд сургуульд олон жил энэ чиглэлээр багшилж байна. Мөн чимэглэлийн шилдэг оюутнаар МУБИС-ийн З.Солонго, З.Лхагвацэрэн нар шалгарчээ.

“Хаврын гоёл” наадмын экстрьер загварын төрлийн УЭДС-ийн Э.Баасанжав, Б.Бадамнасан нар хүртжээ. Түүнч­лэн компьютер эни­мейшн шилдэг оюутнаар ди­зайнер Д.Золжаргал шалгарсан байна.
Тэрбээр ШУТИС-ийн ҮТДС-ийг төлөөлөн уг наа­дамд оролцсон юм. Харин уран сэтгэмжийн тэргүүн байрын шагналын эзнээр УЭДС-ийн оюутан Н.Эрдэнэхишиг тодорсон.

Мөн өдөр тут­мын хувцасны загварын тэр­гүүн байрын шагналыг хамтлагаараа оролцсон “We Will” хүртлээ. Тэд мөн л ШУТИС-ийг төлөөлсөн юм. “Хаврын гоёл-2013” наадмыг зохион байгуулагчид ШУТИС-ийн оюутнуудад тус­гайлан баяр хүргэсэн. Учир нь тус наадамд жил бүр Урлах Эрдэм, Графикийн сургуулийнхан тэргүүлдэг байсан бол энэ онд тех­никийн гэх тодотголтой ШУТИС манлайлж чадлаа.

Наадмын тусгай шаг­­налыг “Сити” дээд сур­гуулийн оюутан Г.Пагмадолгор хүртэж, уран сэтгэмжийн загварын шагнал ИЗИС-ийн “Нью Эра”-д очлоо.

Т.Батсугар

Эх сурвалж: