“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам маань оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ наадам нь нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн 14 мэргэжлийн оюутнуудын бүтээл, мөн тус сургуулийн дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болох лицейн сурагчдын бүтээл оролцсон нь наадмын цар хүрээг илтгээд зогсохгүй энэ мэргэжлээр суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байдаг юм.
Манай наадамд: ҮХААЯ-ны төлөөлөл, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү болон ШУТИС-ийн бусад удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, Монголын дизайнеруудын холбоо, Шилмэл загвар компаний удирдлагууд, МОХ-ны тэргүүн, График дизайны чиглэлээр шалгарсан бүтээлийг Японд улсад зохиогдох Олон улсын "ABU-Tohoku" наадамд оролцуулах анхны нөхцөлийг бүрдүүлж өгсөн төдийгүй 4 дэх жилдээ оюутнуудын бүтээлийг оролцуулахаар зохицуулж байгаа манай хүндэт зочин Зориг гуай зэрэг хүндэт зочдоос гадна оюутан сурагчдын маань ээж аавууд, профессор, багш нар оролцлоо.
“Урлахуйн ертөнц-2013” наадмын хүрээнд Нэхмэл эдлэл, Гутал, Хувцас загварын чиглэлээр суралцагч оюутан залуусын шилдэг бүтээлүүдийг шалгаруулах “Торгон зам”, Дизайны мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд зохион байгуулсан “Алтан хулган” дэд наадмууд зохион байгуулагдсан.
“Урлахуйн ертөнц-2013” нэгдсэн наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулж, шилдэг бүтээлийн эздийг шалгаруулсан. Номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан
Тус наадмын ГРАН ПРИ - ШАГНАЛ-ыг
Энэхүү наадмын зохион байгуулалтын ажилд идэвхитэй оролцсон Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн профессор, багш, ажилтан ажилчдад болон оюутнуудынхаа бүтээлийг удирдан чиглүүлж зөвлөсөн бүх багш нар, үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон ажилтан ажилтанууддаа сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье.
Эрхэм хүндэт оюутнууд Та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2014” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ