Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас төгсөгчдөө ажил олгогчдод танилцуулах зорилготой ээлжит “Ажил Олгогчдын Нээлттэй Өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг 2013 оны 5 дугаар сарын 22-нд ШУТИС-ийн Төв номын сангийн 6 давхарт болно. Тус өдөрлөг нь төгсөгчдөө ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх, ШУТИС болон байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Оролцож буй аж ахуй нэгж байгууллага нь дараах үйл ажиллагааг явуулах юм. Үүнд:
Өдөрлөгт ажил олгогч аж ахуй нэгжүүд, ШУТИС болон бүрэлдэхүүн МСҮТ, Коллежийг мэргэжилтэй ажилчнаар төгсөж буй төгсөгчид, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад бүртгэлтэй ажил идэвхитэй хайж буй иргэд оролцоно.


Зохион байгуулагч: ШУТИС-ийн Нийгмийн Түншлэлийн Алба
ШУТИС-Т байр 306 Утас: 11-315561
И-мэйл: partnership@must.edu.mn
Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв
Хөдөлмөрийн Төв Бирж
Нийслэлийн Хөдөлмөрийн Газар
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа