Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Шим тэжээл судлалын төвөөс эмнэлгийн хоолзүйчийн эрчимжүүлсэн 3 дахь удаагийн сургалтыг эмчилгээний хоолзүйч мэргэжилтнүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг 2 удаагийн давтамжтайгаар 2013 оны 4-р сарын 3-наас 5-р сарын 9-ны хооронд явуулав.
Сургалтанд Улаанбаатар хот болон орон нутгийн эмнэлгүүдэд ажиллаж буй 25 эмчилгээний хоолзүйч хамрагдаж, 5-р сарын 10-ны өдөр төгсөгчдөд сертификат олгох арга хэмжээг зохион байгуулав. Энэ удаагийн багц сургалтаар хоолзүйч нар Халдварын бус архаг өвчний үеийн хоол, шим тэжээлийн мэдлэг чадвараа нэмэгдүүлж, орчин үеийн онол практикт хэрэглэж буй арга техник болон өвчтөний шим тэжээлийн тэмдэглэлийг хэрхэн хөтөлж явуулах талаар суралцлаа.

Сургалтын явц Төгсөгчид
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв