“Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг”-ийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагт ШУТИС-ийн номын сан болон гаднах задгай талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй топ 50 байгууллага, Хөдөлмөрийн төв биржийн 40 мянган ажлын байр бүхий мэдээллийн е-бирж ажиллах юм.
Тус өдөрлөг нь төгсөгчдөө ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө хүргэх, ШУТИС болон байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Оролцож буй аж ахуй нэгж байгууллага нь дараах үйл ажиллагааг явуулах юм. Үүнд:
Өдөрлөгт ажил олгогч аж ахуй нэгжүүд, ШУТИС болон бүрэлдэхүүн МСҮТ, Коллежийг мэргэжилтэй ажилчнаар төгсөж буй төгсөгчид, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад бүртгэлтэй ажил идэвхитэй хайж буй иргэд оролцоно.

Өдөрлөгийн үеэр төгсөгчдөө ажилд зуучлахаас гаднатэдэнд зориулсан хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Нийгмийн Түншлэлийн албаны урилгаар “БизНетвөркКонсалтинг” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Жавхлан “Онлайнаар ажлын байр хэрхэн ангуучлах вэ?” лекцээ хүргэх юм.

Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна