Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулууны урилгаар Америкийн нэгдсэн улсын хүндэт багш, лектор Бернард Перси 5 дугаар сарын 6-нд хүрэлцэн ирж багш, оюутнуудад лекц уншлаа.

Тус лекц авьяасаа нээж, зорилгоо тодорхойлон, амжилтанд хүрэхэд нь туслах зорилготой аж. Лекц хөтөлбөрөөрөө 15 цагаас эхлэх байсан боловч Багшийн ордон дээрх илтгэл нь цагаасаа хэтэрч лектор Бернард Перси ШУТИС-д хоцорч ирсэн юм. Манай сургуулийн хувьд ч илтгэл дууссаны дараа олон оюутнууд үлдэж ганцаарчилсан зөвлөгөө авч байлаа.

Илтгэл семинарын үеэр урд эгнээнд сууж байсан оюутнуудаас шууд сонгон БИАС-ийн Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын ангийн II курсын оюутан О.Сандагсүрэнг АНУ-д хүрэлцэн ирэхийг урьж 1 америк ам.доллар бэлэглэлээ. (хурлын дараа холбогдох мэдээллүүдээ харилцан солилцож баталгаажуулсан) Уг хурлын үеэр манай ШУТИС-ийн багш, оюутнууд лектор Бернард Перси-тэй чөлөөтэй англи хэлээр ярилцаж харилцан асуулт, хариулт тавьж байсан нь бахархалтай байлаа.
Багш нарын зөвлөл
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв