Шанхайн ШУТИС-ийн Гадаад харилцааны захирал Guo Jianzhong, Сургалт хариуцсан захирал Li Qin, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургуулийн захирал Lui Baolin, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн коллежийн Проф.Wang Zhixiong, багш Gao Yahan нар энэ сарын 15-19-ний өдрүүдэд манай ШУТИС-д айлчиллаа. Энэхүү айлчлал нь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжих 2+2 хөтөлбөрийн талаар байлаа. Тэднийг ЭХИС-ийнхан хүлээн авч ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Б.Бат-Эрдэнэ, Электроникийн профессорын багийн ахлагч Д.Халзаа болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш нар оролцлоо.

Мөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ШУТИС-ийн ректор Т.Батбаяртай уулзаж эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлээр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээнд гар үсэг зурлаа. ШУТИС болон БНХАУ-ын Шанхайн ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 3+1 хөтөлбөрийн дагуу 2013-14 оны хичээлийн жилээс Шанхайн ШУТИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн коллежийн хятад оюутнууд манай ШУТИС-д ирж суралцах бол энэ удаад 2+2 хөтөлбөрөөр ШУТИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн оюутнууд эхний 2 жил ШУТИС-д, дараагийн 2 жил Шанхайн ШУТИС-д суралцах улмаар хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой.

Гэрээнд гарын үсэг зурахад ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн багш Б.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа