Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын аэробикийн тэмцээн өнгөрсөн бямба гаригт ШУТИС-ийн спорт зааланд болж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 11 их, дээд сургуулийн 132 оюутан тамирчид өрсөлдөж байгууллагын нэгдсэн дүнгээр Спортын мастер Г.Наранхүү дасгалжуулагчтай МУБИС 9 оноогоор, Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС 10 оноогоор, Х.Оюунгэрэл дасгалжууагчтай Мон-Алтиус БТДС 17 оноогоор тус тус тэргүүн байрт шалгарчээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, гурвалсан, баг гэсэн таван төрлөөр явагдаж дүнгээ гаргасан байна. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын гимнастикийн холбооны Ерөний нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, бусад шүүгчээр Монголын гимнамстикийн холбооны итгэмжлэгдсэн болоод ОУ-ын шүүгчид ажиллажээ.
Ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Б.Отгонтуяа /ҮБТДС/, Б.Гандулам /МУБИС/, Г.Очирхуяг /Мон-Алтиус БТДС/, эрэгтэйчүүдээс А.Мөнхтогоо /Мон-Алтиус БТДС/, А.Гантөгс /МУБИС/, Б.Мягмаржав /ШУТИС/, хосын төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, Ховд ИС-III, гурвалсан төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, ШУТИС-III, багийн төрөлд ШУТИС-I, ҮБТДС-II, МУБИС-III тус тус эхний гурван байрт шалгаран “Универсиад” их наадмын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Д.Цэцэг
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа