ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө Аж Ахуйн Академийн ректор Геннадий Орденович Такаландзе, Гадаад харилцааны проректор Швецова Светлана Викторовна нар 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ШУТИС-д айлчилж ШУТИС-ийн ректор Т.Батбаяр хүлээн авч уулзлаа. ШУТИС нь тус академитай анх 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба өнгөрсөн хугацаанд манай сургуультай багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх зэрэг идэвхитэй хамтран ажилласан юм.

Цаашид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцоог эрчимжүүлэх зэрэг хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх талаар тус уулзалтын үеэр хоёр тал санал солилцож ярилцлаа.
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв