ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт олимпиадыг ШУТИС-ийн Хэлний Боловсролын Сургуулийн англи хэлний танхимын багш нартай хамтран 2013.04.01-2013.04.04-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь 3 үе шаттайгаар явагдсан.
1-р шат “ENGLISH-KEY TO SUCCESS” сэдэвт уран илтгэлийн тэмцээн нь 2013 оны 04-р сарын 01-нд нийт 3-5 хүний бүрэлдэхүүнтэй 8 баг оролцсон.
2-р шат “A MESSAGE TO MONGOLIA”-сэдэвт poster илтгэлийн тэмцээн 2013 оны 04-р сарын 04-нд 10 баг оролцсон.
3-р шат нь “Around the MUST” сэдэвт багийн тэмцээнийг видео бичлэгийн (Short video making) болон ерөнхий мэдлэгийн асуулт хариултын тэмцээн (General Knowledge Quiz) гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа.
Нийт оноогоор I байр эзэлсэн багийн оюутнуудад “ШУТИС-ийн оюутанд кредитийн урамшуулал олгох журам”-ын дагуу урамшуулал олгосон.
Олимпиадад нийт онооны жагсаалтаар эхний 3 байр болон шат болгонд 3 байр шалгаруулсан.
1-р байр УУИС-ийн Minegolia баг
2-р байр КТМС-ийн баг
3-р байр МИС-ийн баг тус тус шалгарлаа.
Оюутны Холбооны тэргүүн Б.Мягмардорж болон ХБС-ийн Англи хэлний судлалийн багийн багш нийт шагнал хүртсэн оюутнууддаа Өргөмжлөл, Кредитийн урамшуулал, болон хүссэн номоо сонгон авах Эрхийн бичиг гардуулж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Нийт шагнал хүртсэн оюутнууддаа Баяр хүргье.
Оюутны Холбоо-Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Алба
ШУТИС-Хэлний Боловсолын Сургууль-Англи хэлний судлалын баг
НТА
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа