Монгол Улсын Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институт хамтран “Амьдрах ухаан, амьдралын хөтөч" хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан залууст "Амьдрах ухаан, амжилтын хөтөч" сургалтыг явуулж эхлээд байна.
ШУТИС-д “Амьдрах ухаан, амьдралын хөтөч" сургалт 2013 оны 4 дүгээр сарын 2-оос 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хуваарийн дагуу Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш нар сургалтыг явуулж байна.

Уг сургалтаар амьдралын үнэт зүйл, үнэ цэнэ, үнэмшил, амьдралын зорилгодоо хүрэх арга зам, өөртөө итгэх итгэлийг олж авах, хэрэгжүүлэх алхамд суралцах, цагийн менежментээс зорилтын менежментэд шилжих, ашиглах ухаан, түүнд дадлагажих, амжилт ба санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд суралцах гэх мэт олон сэдвүүдээр сургалт явуулж байна.

Уг сургалтын нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн Хурлын танхимд 2013 оны 4 дүгээр сарын 4-ний 13:00 цагт болсон бөгөөд нээлтэнд ШУТИС-ийн НТС-ийн захирал доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн Нийгмийн түншлэлийн албаны дарга А.Идрээ, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун, Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш нар, оюутан залуус оролцов.
ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа