УИХ-ын дарга З.Энхболдын Канад Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ШУТИС-ийн ЭЗХ-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, БИГ-ын дарга Д.Хашбаяр, ОМССХ-ийн захирал Ц.Энхбаатар нар орж 2013 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус улсад ажиллаад ирлээ.

Канадын ой модны агентлагийн захирал Ken Baker, дэд захирал Michael Loseth нартай хийсэн уулзалтаар Барилга, хот байгуулалтын яам, ШУТИС хамтран Канадын модон арагтай олон давхар байшингийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхээр боллоо. Энэ үеэр модон арагтай барилгыг угсралтын талбай дээр нь очиж, технологийн онцлог, барилгын материалуудтай танилцсан юм.

Айлчлалын үеэр Канадын Бритыш Колумбын их сургуулийн Ой модны сургуульд зочилж захирал John L.Innes тэргүүтэй удирдлагуудтай уулзалт хийн, лабораторуудыг нь үзэж сонирхов. Тус сургуультай ШУТИС 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд Канад оюутны төлбөрөөр жилд 20-50 оюутан суралцах боломжийг нээж өгсөн юм. Түүнчлэн оюутан солилцоогоор сурч байгаа оюутнууд Төрийн сангийг зээлээр суралцах боломжтой. Энэ талаар сонирхсон оюутнууд ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хандана уу. Мөн модон арагтай барилгын бүтээц, архитекторын мэргэжлээр хоёр багшийг тус сургуульд дадлага хийлгэх, цаашид хоёр сургууль хамтын ажилгааны гэрээгээ өргөжүүлэхээр болов.
Канадын Ванкувер хотод амьдардаг Монголчуудын төлөөлөл болох Б.Буян гуай ШУТИС-д өөрийн нэрэмжит тэтгэлгийн сан байгуулах санал тавьж энэ ажлын хүрээнд энэ сард ШУТИС-д айлчлах юм.
НТА
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа