ШУТИС-ийн казах багш, оюутнууд 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдөр төв номын сангийн 503 тоот өрөөнд наурызын баяр тэмдэглэлээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Д.Ганхуяг болон бүрэлдэхүүн сургуулиудын захирал оролцлоо.

Казах оюутнуудад бүрэлдэхүүн сургуулийн захирлууд нэрэмжит тэтгэлгээ энэ үеэр гардуулав. Мөн ирсэн зочдод казах багш оюутнууд үндэсний хоолны амталгаа, оюутны гар урлалын үзэсгэлэнгээ дэлгэн сонирхууллаа.

Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв