Монгол Улсын Ардын багш ШУА-ийн жинэхэн гишүүн, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдайгийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Магистр, бакалавр оюутны дунд зохиогдсон эрдэм шинжилгээний бага хурал нь оюутанд судалгаа шинжилгээний арга барил эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор Математикийн сургууль, Механик Инженерийн сургууль, Үйлдвэрлэл Технологи Дизайны сургууль, Хүнс Биотехнологийн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан.

Нийт 30 гаруй илтгэл, судалгааны ажлын үр дүн ололт амжилтаа хэлэлцүүлэн, эрдэмтэн багш профессоруудын зөвлөгөөг авлаа.

Судалгааны ажлын чанар, ололт амжилт, дэвшилтэт байдлыг харгалзан байр эзлүүлэхэд:
Бакалавр оюутнуудаас:
”Ноолуурын дээж будах лабораторийн автомат төхөөрөмж” Илтгэгч Э.Нямгэрэл, Б.Отгонбаатар Удирдагч Д.Пүрэвмагнай (ҮТДС)
Магистр оюутнуудаас:
Хурал зохион байгуулах комисс: МИС, МС, ҮТДС, ХИБС
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо