“Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн намтар, ном зүйн тойм, 1989-2009, 2009-2011 он” нэг, хоёрдугаар дэвтрийг ШУТИС-ийн Оюутны I байрны номын санч, ном зүйч Ш.Жижгээ эмхтгэн гаргажээ. Зургаан бүлэгтэй тус бүтээлд нийтдээ 2475 ном зүйн мэдээлэл, 240 түүхэн зураг, 110-аад нийтлэл, ярилцлага, бодрол багтсан байна.

Монголын нэрт улстөрч, нийгмийн зүтгэлтэн, алдар цуутай хүмүүсийн талаарх мэдээллийг нэгтгэсэн ном зүйн цуврал хэвлүүлэх ажил эхэлсэн байна. Олны танил эрхмүүдийн ажил, амьдрал, үзэл бодол, бүтээл туурвилын тухай цогц мэдээллийг үзье гэхнээ манайд тийм нөөц сан бүрдээгүй учираас цаг хугацаа өнгөрөх тусам эх хэрэглэгдэхүүнүүд үрэгдэж устах аюул нүүрлэдэг. Энэхүү ном зүйн бүтээлийг Ерөнхийлөгч Элбэгдоржийн талаар сүүлийн 25 жилийн хугацаанд хэвлэн нийтлүүлсэн зүйлсийг нэгтгэсэн хоёр ботиор эхлүүлж байгаа аж.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв