Тус професорын баг нь жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэнхлэг 2007” vзэсгэлэнгээ 2008.06.22-2008.06.27-ны өдрvvдэд анх удаа хилийн чанадад амжилттай зохион байгууллаа. Өвөр Монголын Их сургуулийн концертийн зааланд нээгдсэн үзэсгэлэнг энэ хугацаанд давхардсан тоогоор 10000 орчим vзэгч сонирхогчидvзэж өндрөөр vнэлсэн байна. Багш Д.Тvмэнбат 8 бvтээлээр, Ч.Ариун 9 бvтээлээр, Б.Дэлгэрцэцэг 8 бvтээлээр, Б.Эрдэнэцэцэг 5 бvтээл, Батсайхан 5 бvтээл, Б.Сэлэнгэ 9 бvтээл, Д.Халиун 9 бvтээл, Д.Гунгаа 9 бvтээлээр нийт 62 бvтээл бvхий томоохон vзэсгэлэнг дэлгэн vзvvлсэн болно. 2008.06.22-ны 10.00 цагт vзэсгэлэнг албан ёсоор нээсэн ба нээлтэд манай сургуулийн бие бvрэлдэхvvн болон ӨМИС-ийн Ректор, ӨМИС-ийн Урлагийн дээд сургуулийн захирал, Уран зургийн тэнхимийн эрхлэгч, багш нар, ӨМӨЗО-ны киноны нэрт найруулагч Дэлгэр, ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн багш нар, ӨМӨЗО-ны Урчуудын хорооны дарга Цэцэнбилэг нарын албаны хvмvvс хvндэт зочноор хvрэлцэн ирж vзэсгэлэнг нээж vг хэлэн тууз хайчилсан. Vзэсгэлэнг зохион байгуулах хугацаанд 2 сургуулийн захирлууд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг vзэглэн гарын vсэг зурсан.
Мэдээлэл оруулсан: /С.Сосор Хэвлэл Мэдээллийн Ажилтан/
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.