Шинжлэх ухаан технологийн их сургуульд Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн ректор Baoyin Hexi тэргүүтэй төлөөлөгчдийн хийж буй айлчлалтай холбогдуулан “Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол улс дахь БНХАУ-ын худалдааны ерөнхий танхимын ерөнхийлөгч, үйл ажиллагааны чиглэл бүрийг хариуцсан дэд ерөнхийлөгч нар болон холбогдох бизнесийн байгууллагуудыг урьж оролцуулан хоёр их сургууль хамтран гурван талт уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

Тус уулзалт нь их сургууль – аж үйлдвэр, бизнесийн байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр хоёр их сургуулийн хамтран байгуулах “Олон улсын инженерийн сургууль”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд хийж хэрэгжүүлэх боломжтой төсөл арга хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Тус уулзалтад хоёр их сургуулийн урилгаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй компанийг төлөөлдөг Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй БНХАУ-ын худалдааны ерөнхий танхимын (China General Chamber of Commerce in Mongolia) гишүүн Хятад улсын хөрөнгө оруулалттай томоохон бизнесийн байгууллага, компаниудын захирлууд оролцлоо.

Уулзалтаар ШУТИС-иас санаачилсан “Их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зөвлөл” хамтран байгуулах саналыг танилцуулж, дээрх үйл ажиллагаанд 3 талын байгууллагууд хэрхэн түншлэн ажиллах, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэхэд ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалтын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Энэхүү уулзалтад ШУТИС талаас Ректор, проректорууд, холбогдох нэгжийн удирдлага, Инженерийн олон улсын сургуулийн удирдлага төлөөлөл оролцсон ба Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль, бизнесийн байгууллагаас дараах зочид манай их сургуульд хүрэлцэн ирж санал солилцлоо.
Уулзалтад оролцсон талуудын төлөөлөл:
Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуулийн төлөөлөл:
Хятадын худалдааны ерөнхий танхим болон ААН-үүдийн төлөөлөгчид:
Дашрамд дурдахад “Шинжлэх ухаан, боловсрол – Аж үйлдвэр, бизнесийн хамтын ажиллагаа”-ны энэхүү уулзалт нь хоёр улсын их сургуулийн Ректор, удирдлагууд нэгэн зорилго дор Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын захирал, удирдлагуудтай ажил хэрэгч, харилцан үр дүнтэй уулзалт болсноороо онцлог юм.
Уулзалтад оролцсон бизнесийн байгууллага, компаниудын захирлууд бидний санаачилгыг дэмжиж, нэг хувийн татварын хөнгөлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлж талууд тус хамтын ажиллагааг хариуцан зохион байгуулах төлөөллүүдээ томилж, хамтран ажиллахаар тогтлоо.
2026 оны 11 сарын 2-ны өдөр
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
“Хотын соёл, хотын стандарт” амжилттай зохион байгуулагдлаа
"Их сургууль - Аж үйлдвэрийн түншлэл”-ийн хүрээнд БНХАУ-ын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллана
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Даартсын тэмцээн – 2026” зохион байгуулагдлаа
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “MONT-AE” төслийн санхүүжилтээр байгуулагдсан DiF³ HUB-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, академич, шинжлэх ухааны доктор, профессор, монгол улсын гавьяат багш С.Батмөнх нарын туурвисан “Clothing systems engineering for cold environments” монограф нээлт зохион байгуулагдлаа