“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль болон "Эрчим клуб"-ээс зохион байгуулж буй “LINE FOLLOWER ROBOT” буюу цагаан зураас дагагч роботын тэмцээнд ШУТИС-ийн нийт оюутан залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Та бүхэн өөрсдийн бүтээсэн роботоор гүйцэтгэлээ харуулан, инженерийн мэдлэг, бүтээлч ур чадвараа сорин өрсөлдөөрэй!

Тэмцээний мэдээлэл

  • Хэзээ: 2026 оны 11 сарын 14, 10:00 цагаас
  • Хаана: ШУТИС-ийн 2-р байр, Чөлөөт бүс (Free Zone)
  • Хамрах хүрээ: ШУТИС-ийн нийт оюутан залуус
  • Тэмцээний төрөл:
    1. Шулуун зам
    2. Муруй зам
  • Шагналын сан: 3,000,000₮

Бүртгүүлэх заавар

Постер дээрх QR кодыг уншуулан бүртгэлийн хуудсыг бөглөж оролцоно уу.

Зохион байгуулагч & Ивээн тэтгэгч

  • Зохион байгуулагч: ШУТИС - Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, "Эрчим клуб"
  • Ивээн тэтгэгч: "БОНАП" ХХК (BONAP LLC)

Холбоо барих

  • Утас: 88402285, 96760632
  • Facebook: Эрчим клуб ЭХИС
  • И-мэйл: erchim318@gmail.com

Идэвхтэй оролцох нийт оюутан залуустаа амжилт хүсье!