Хэзээ: 2026 оны 10 сарын 09 (Баасан), 10:00 - 11:30
Хаана: ШУТИС 8-р байр, 12 давхар (танхим болон онлайн)
Оролцогч: ШУТИС-ийн удирдлага, багш, ажилтнууд
Зорилго
ШУТИС-ийн стратегийн зорилгод нийцүүлэн чанартай өгөгдөл цуглуулж, түүнийг аюулгүй, хариуцлагатайгаар ашиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг засаглалын түвшинд нэвтрүүлэх замаар дижитал соёлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Агуулга
Чанартай өгөгдөл гэж юу болох, өдөр тутмын бүртгэлдээ чанарыг хэрхэн хангах вэ
Байгууллагын орчинд (tenant) өгөгдөлтэй хэрхэн аюулгүй, хариуцлагатай харьцах вэ
Одоо байгаа өгөгдөлд ямар шинжилгээ хийж, ямар шийдвэр гаргах боломжтой вэ (бодит жишээгээр)
Дижитал шилжилтэд хувь ажилтан бүрийн оролцоо яагаад чухал вэ
Хөтөлбөр
| Цаг | Сэдэв | Тайлбар |
|---|---|---|
| 10:00–10:05 | Нээлт | ШУТИС-ийн ХБДШ эрхэлсэн Проректор Р.Бадмаанямбуу |
| 10:05–10:25 | "Чанартай өгөгдөл бүрдүүлэх" | Ө.Баярбат (ТДША-ны дарга) |
| 10:25–10:45 | "Өгөгдлийн хамгаалалт ба хариуцлага" | Г.Цэрэнжагзан (Премиум нексус ХК-ийн Засаглалын удирдагч. ДАМА Монгол Чаптерын УЗ-ийн гишүүн) |
| 10:45–11:10 | "Өгөгдлөөс шийдвэр гаргах нь" | Ө.Баярбат |
| 11:10–11:25 | Хэлэлцүүлэг: "Өгөгдлөө ашиглах санаачилга, эрэлт" | Ө.Баярбат |
| 11:25–11:30 | Хаалт | Ө.Баярбат |
Зохион байгуулагч: Төлөвлөлт, дижитал шилжилтийн алба

Япон-Монголын нэхмэлийн симпозиум
Их сургуулийн ирээдүй: Өгөгдлөөс шийдвэр хүртэл
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын гавьяат эдийн засагч, ШУТИС-ийн профессор ХОНГОРУУД овогт ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛИЙН нэрэмжит ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Хятад хэл соёлын өдөрлөг
Хятад хэл уран уншлага уралдаан
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв