2013 оны 1 дүгээр сар 03 - наас 12 - ны хооронд ШУТИС - ийн НТС - ийн захирал Б.Пүрэвсүрэн, Түүх - Аялал Жуулчлалын профессорын багийн ахлагч Н.Галиймаа, тус багийн ахлах багш А.Энхбат, багш Ч.Ванчигдаш, КТМС - ийн биеийн тамирын ахлах багш О.Баатарзоригт нар Бүгд Найрамдах Турк Улсын Газийн Их Сургуульд зочиллоо.
Манай төлөөлөгчдийг Газийн Их Сургуулийн ректор Сүлейман Бүюүкбэрбэр, проректор Хакки Ажун, Боловсролын факультетын декан Хаят Акеол нар хүлээн авч уулзан хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн тухай ярилцаж хамтын ажиллагааны гэрээ хийхээр тохиролцлоо. Хоёр тал юуны өмнө Археологи, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлон дурдсан юм.
Мөн хоёр тал Турк дэх Монгол судлалын төвийг Гази Их Сургуулийг түшиглэн байгуулахаар ярилцлаа. Уулзалтанд Монгол Улсаас БНТУ - д суугаа консул Г.Энхбаяр оролцлоо.
Үүний дараагаар Биеийн факультетын декан Өзбай Гүвэн хүлээн авч уулзаж өөрийн факультетын сагсан бөмбөг, гар бөмбөг, байт харваа, буудлагын зал, усан бассейн зэрэг сургалтын орчин нөхцөлөө үзүүлж танилцуулсны дараагаар олимп, тив, дэлхийн хэмжээний тамирчдын бэлтгэлд хэрэглэдэг, тэдний техник, гүйцэтгэлийн алдааг засах зориулалттай орчин үеийн нэн үнэтэй лабораторио сонирхуулсан юм.
Өзбай Гүвэн декан манай төлөөлөгчид 2013 оны хаврын улирлаас эхлэн тамирчид солилцож нөхөрсөг тоглолт хийх, багш солилцохоор боллоо.
ШУТИС - ийн НТС - ийн захирал Б.Пүрэвсүрэн Газийн Их Сургуулийн ректор Сүлейман Бүюүкбэрбэр, проректор Хакки Ажун, Боловсролын факультетын декан Хаяти Акеол нарыг боломжтой цагтай Монголд зочлохыг урьсан юм.
Мөн айлчлалын хүрээнд Анкара хотод сурч буй Монгол Оюутнуудтай уулзаж "Монголын археологи", "Монгол судлал", "Монголын аялал жуулчлал", "Монголын биеийн тамир, спорт" сэдвүүдээр илтгэл тавьж ярилцлага хийлээ.
Энэхүү айлчлалын үр дүнд:
1. Монголд археологийн хамтарсан судалгаа хийх боломжийг ярилцаж урдчилсан байдлаар тохиролцов.
2. Газийн Их Сургууль ШУТИС - ийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
3. ГазийнИх Сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн багийг Монголд урьж нөхөрсөг тоглолт хийхээр тохиролцсон.
Туркт байх хугацаанд олон талын гүн туслалцаа үзүүлсэн БНТУ дахь Монголын Улсын элчин сайдын яамны хамт олон болон тэр дундаа элчин сайдын орлогч Д.Билэгдорж, консул Г.Энхбаяр, тус элчин сайдын яамны жолооч н.Цолмон, Турк дахь Монгол оюутны холбооны дарга н.Ихбаяр нарт гүн талархал илэрхийлье.
Монгол Улсаас БНТУ суугаа элчин сайдын орлогч Д.Билэгдорж, Консул Г.Энхбаяр нар элчин сайдын яамны байрандаа хүлээн авч уулзав
БНТУ - ын Анкара хотод сурч байгаа оюутнуудын хамт
Газийн Их Сургуулийн ректор, проректоруудын хамт
Газийн Их Сургуулийн ректорт дурсгалын зүйл гардуулж байгаа нь

Биеийн Тамирын факультет декан Өзбай Гүвэн хүлээн авч уулзалтын үе
“Эрдэнэс Монгол” ХХК ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа