Хэзээ: 2026 оны 6 сарын 29 (Даваа), 10:00 цаг
Хаана: ШУТИС 8-р байр, 12 давхар (танхим болон онлайн)
Оролцогч: ШУТИС-ийн удирдлага, профессор багш, захиргааны ажилтнууд
Зорилго
ШУТИС-ийн дижитал орчны өнөөгийн байдлыг бодитоор үнэлэн, хиймэл оюунд суурилсан арга барилыг нэвтрүүлж ажлын үр дүн, бүтээмжийг сайжруулах дижитал соёлыг бүрдүүлэх эхлэлийг тавихад чиглэнэ.
Агуулга
ШУТИС-ийн дижитал орчин ба өгөгдлийн өнөөгийн байдлын талаар нэгдсэн ойлголттой болох
AI Chat болон AI Agent-ын ялгааг тайлбарлах
Бизнесийн байгууллагад AI Agent-ийг ашиглаж буй бодит жишээг танилцуулах
ШУТИС-ийн AI Agent-д суурилсан өгөгдлийн шинжилгээний ажлын явцаас танилцуулах
Багш, ажилтнуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээмжийг нэмэх, соёлыг нэвтрүүлэх санаачилгыг бий болгох
| Цаг | Үйл ажиллагаа | Тайлбар |
|---|---|---|
| 10:00–10:10 | Нээлт | ШУТИС-ийн Ректор Т.Намнан |
| 10:10–10:35 | "Дижитал орчны өнөөгийн байдал" | Ө.Баярбат (ТДША-ны дарга) |
| 10:35–10:40 | "AI-г яаж ашигладаг вэ" | Mentimeter ашиглан судалгаа авах |
| 10:40–11:05 | "AI Agent-ийн бүтээмж, жишээ" | Л.Анхбаяр (Дата бэйнк ХХК-ийн Технологи хариуцсан захирал) |
| 11:05–11:15 | "Ажлын орчин хэрхэн өөрчлөгдөх вэ" | Ө.Баярбат (Mentimeter судалгааны дүнг танилцуулах) |
| 11:15–11:35 | "ШУТИС-ийн эхлэл: AI Agent-д суурилсан өгөгдлийн шинжилгээ" | Ө.Баярбат |
| 11:35–11:55 | Хэлэлцүүлэг: Бид бэлэн үү? | Ө.Баярбат (Mentimeter ашиглан санал авах) |
| 11:55–12:00 | Хаалт | ШУТИС-ийн ХБДШ эрхэлсэн Проректор Р.Бадмаанямбуу |
Зохион байгуулагч: Төлөвлөлт, дижитал шилжилтийн алба
Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл
ШУТИС-ийн ШУТТөв Номын Сангийн сүлжээний засвар, шинэчлэлийн ажил
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Инновацын эзэд 2026 бүртгэл эхэллээ
"ШУТИС Шаркс" клуб волейбол, сагсан бөмбөгийн сургалтандаа зуны элсэлт авч эхэллээ