БНСУ-ын Олон Улсын их сургургуулийн ректор Ку Ён Жи тэргүүтэй15 хүний бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид 2008 оны 8-р сарын 21-ний өдөр ШУТИС-д зочилсон юм. Хоёр сургууль цаашид эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, багш , оюутан солилцох, ШУТИС-д Солонгос хэлний сургалтын төв байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэж, гэрээнд хоёр сургуулийн ректорууд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь зөвхөн хоёр сургууль төдийгүй хоёр улсын эв найрамдал, хамтын ажиллагаанд нэгэн жим болно гэдэгт итгэж байгаагаа Солонгосын ОУИС-ийн ректор хэлж байсан. Дашрамд сонирхуулахад тус сургууль нь Зүүн хойд Азийн хөгжлийн томоохон төв болох зорилготой ажилладаг юм байна. Одоо тус сургуульд Монголын 60 –аад оюутан суралцаж байгаа аж. Гэрээ хийсний дараа төлөөлөгчид ШУТИС-д Солонгос хэлний сургалтын төвийг нээж тууз хайчилсан юм. Мөн ШУТИС-ийн музейг үзэж сонирхлоо.Солонгосын ОУИС-ийн ректор Ку Ён Жи хэлэхдээ, өнөөдөр танай сургууль дээр ирээд миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл бол танай сургуулийн музей байлаа. Музей үзээд явж байхад Монгол бол дэлхийн хамгийн баян улс юм гэсэн сэтгэгдэл надад төрсөн гэсэн юм.
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() |
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.