Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “UB Хакатон - 2026” уралдаан шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Тус хакатон нь оюутан, залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын шийдэл боловсруулах ур чадвар, салбар дундын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг технологи, инновац, судалгаа шинжилгээнд суурилсан шийдлээр шийдвэрлэх санал, санаачилгыг бий болгож, шилдэг шийдлийг бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэнэ.
Сэдэв
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг санаа, шийдэл боловсруулах
Хамрах хүрээ
• Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалавр болон ахисан түвшний суралцагчид
• 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг
• Инженер, технологи болон менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнууд хамтарсан баг бүрдүүлсэн бол давуу тал болно
• Багийн зарим гишүүн орон нутагт оршин суудаг тохиолдолд цахимаар оролцох боломжтой
Дэвшүүлж буй санаа, шийдэлд тавигдах шаардлага
• Улаанбаатар хотын тодорхой асуудлыг шийдвэрлэх бодитой шийдэл байх
• Шинэлэг, бүтээлч, инновацын агуулгатай байх
• Шинжлэх ухаан, технологи, бизнесийн шийдлийг хослуулсан байх
• Хэрэгжүүлэх боломжтой байх
• Бусдын оюуны өмчийг зөрчөөгүй байх
Хугацаа
• Бүртгэл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, 18:00 цаг
• Менторын өдөр: 2026 оны 6 дугаар сарын 8
• Эцсийн шалгаруулалт /Demo Day/: 2026 оны 6 дугаар сарын 9
Байршил
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгуулагдана.
• Менторын өдөр - 6 давхар, MUST HUB
• Танилцуулгын өдөр (Demo Day) - 12 давхар, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим
Шагналтай.
Шалгарсан багуудын инновацын шийдлийг цаашид туршилтын төсөл болгон хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Бүртгүүлэх
Google Form холбоос: https://forms.gle/5rEMzqFvShKgn5ZLA
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Бизнес, инновацын газар
И-мэйл: bida.info@ulaanbaatar.mn
Утас: 9443-3145

“UB ХАКАТОН - 2026” уралдааны бүртгэл эхэллээ
5 сарын 28, 29 ШУТИС АВТОМАШИНГҮЙ CПОРТ ӨДРҮҮД
"Орчин цагийн мэргэжлийн хэл" эрдэм шинжилгээний хуралд урьж байна
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
KAIST-ийн зочин профессор Пак Жин "Хиймэл оюуны эрин үе дэх Солонгос-Монголын шинжлэх ухааны гадаад бодлогын ирээдүй" лекц