Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан Компьютерын сүлжээний чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын онолын мэдлэг, практик ур чадварыг сорих, хөгжүүлэх зорилготой Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад 2026 оны 5 дугаар сарын 02, 09-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах гэж байна.

Байршил: Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
Тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител групп” хамтран ажиллаж байна.
Та бүхнийг мэдлэг, ур чадвараа сорьж, өөрийгөө хөгжүүлэх энэхүү олимпиадад өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэл: https://olympiad.sict.edu.mn
Эрүүл мэндийн өдөрлөг
"AI4SMEs" туршилтын төсөлд хамтран ажиллах бизнес эрхлэгчдийг урьж байна
Оюутан залуус та бүхнийг 2027 оны хаврын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
ШУТИС-ийн санхүүжилттэй төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслөөс зохион байгуулж буй “МОНГОЛ–ЯПОНЫ ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕС ТҮНШЛЭЛ 2026” арга хэмжээнд урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв