Зохиогчийн тухай: Дашням овогтой Алтантуяа нь 2009 онд Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Хэлний Боловсролын сургуулийг Англи –Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр суралцаж байх хугацаандаа БНСУ-ын Сөүл хотноо 2007 онд зохион байгуулагдсан “Азийн залуучуудын чуулга уулзалт”-д оролцон, Монгол Улсын талаарх танилцуулгыг Англи хэл дээр хийсэн. Мөн 2008 онд АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдсан байна. Д.Алтантуяа нь ШУТИС-ийн “Шилдэг оюутан”-аар шалгарч байсан манай тэргүүний оюутны нэг юм. 2010 оноос БНХАУ-ын Шанхай хотод Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Бизнесийн сургуульд Төрийн захиргааны удирдлага / бизнесийн менежментийн мэргэжлээр магистрын түвшинд суралцаж байна. Судалгааны ажлын үндсэн чиглэл нь хотын захиргааны үйл ажиллагаа, үйлчилгээ, удирдлагын менежмент бөгөөд хотын хогны зүй зохистой менежментийн асуудлаар Улаанбаатар ба Шанхай хотуудыг харьцуулсан судалгааг Монгол, Хятад, Англи хэлээр хийж байгаа болно.
Энэхүү илтгэл нь Шанхайн ШУТИС-ийн Бизнесийн сургуулийн эрдмийн зөвлөлөөр батлагдаж АНУ-ын World Science Publisher /www.worldsciencepublisher.org / цахим хуудаснаа тавигдсан ба нийгмийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн байна.



“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа