ШУТИС-ийн Оюутны холбоо Мэдээлэл сурталчилгааны албанаас эрхлэн гаргадаг Их завсарлага сэтгүүлийн өдөрлөг 2012 оны 11 дүгээр сарын 6-нд болж өндөрлөлөө. Өдөрлөг үндсэн II хэсэгтэй явагдсан бөгөөд I хэсэг хурлын танхимд “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвийн хүрээнд боллоо.
Урилгаар үндэсний шилдэг илтгэгч н.Гантулга, Оюуны түүчээ академийн захирал н.Батдорж нар ирж лекц уншсан юм. II хэсэг нь төв номын сангийн нэг давхарт явагдаж урилгаар MobiXpress үйлчилгээний Be брэнд, КТМС-ийн брэнд дэлгүүр, ST-ART-ийн зураачид ирж оюутнуудад хөнгөлөлттэй үйлчиллээ.
Тус өдөрлөгөөр Их завсарлага сэтгүүлийг эрхлэн гаргадаг Мэдээлэл сурталчилгааны албаны хамт олон тэтгэлэгтэй сэтгүүлийн мэдээллээ хүргэж, оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулан нэгэн өдрийг хамт өнгөрүүлэв.
Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны алба
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв