Сөүл хотноо 2012 оны 11 дүгээр сарын 30-наас 12-р сарын 3-ны хооронд үзэсгэлэнгийн СОЕХ танхимд Олон Улсын зохион бүтээгчдийн “SIIF-2012” үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдаж 30 гаруй орны зохион бүтээгч, шинийг санаачлагчид оюуны ур чадвараараа өрсөлдөж шинээр зохион бүтээсэн, шинэчилсэн, шинэ санаа агуулсан оюуны бүтээлээрээ оролцов.


Энэ үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлж 10 орчим бүтээл оролцсоноос “Монос” компаний “Салимон” эм болон ШУТИС-ийн ҮТДС-ийн тэргүүлэх профессор Л.Удвал, дэд профессор Б.Эрдэнэцэцэг, ахлах багш Ж.Нарангэрэл нарын “Ноос болон хялгасан ширхэгтээр техникийн эд анги үйлдвэрлэх боломж” бүтээл Олон Улсын зохион бүтээгчдийн “SIIF-2012” үзэсгэлэнгээс мөнгөн медаль, диплом хүртлээ.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв