Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимээс Монголын химийн нийгэмлэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 13 дахь удаагийн “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь энэ жил Академич Б.Пүрэвсүрэнгийн нэрэмжит болж зохион байгуулагдаж буй тул инженер техникийн ажилчид, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хурал 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13:00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхим (Е-604)–д зохион байгуулагдана. Дараах линк дээр дарж ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР-тай танилцаарай.

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клубийн төгсөгчдийн цуврал лекц, яриа соёлын хичээлийн постер
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан та бүхнийг "Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах" уралдаанд урьж байна.
"Ая тухтай дэлгүүрийн шинэ хоол" оюутны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн уралдаан
“СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026”
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв