Материалын технологийн сургуулийн Агаар мандлын физик, экосистемийн профессорын баг Экосистемийн зайн тандан судлалын лаборатор байгуулж 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Тус лабораторийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Б.Очирбат, Т.Батбаяр МТС-ийн захирал П.Мөнхбаатар, Агаар мандлын физик, экосистемийн профессорын багийн хамт олон болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Экосистемийн зайн тандан судлалын лаборатор нь багш, оюутан, судлаачдад хиймэл дагуулын мэдээ болон газарзүйн мэдээллийн системийг ашиглан сургалт, судалгаа явуулах бололцоо олгох зорилготой юм. Байгаль орчны төлөв байдал, түүнд үзүүлж байгаа хүний үйл ажиллагааны нөлөө, үр дагаварыг үнэлэх, прогнозлох, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлийн олон талт үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны 3 сараас эхлэн нэг багш 25 оюутантай үйл ажиллагаагаа эхэлж, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг явуулж, материаллаг баазаа бэхжүүлсэн аж.

Тус лабораторид Азийн хөгжлийн банкны “Уст цэг нэвтрүүлэх төсөл”, Шинжлэх ухаан технологийн “Монгол орны гадаргын ба газрын доорх усны нөөц, эх үүсвэрийг хиймэл дагуулын мэдээ, гидрогеофизикийн аргаар шинэчлэн тодорхойлох нь” сэдэвт төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн 2012 онд ҮХААЯ-ны захиалгаар Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын газрын доорх усны геофизикийн хайгуулын ажлын тойм зургийг 1:1500000 хураангуйлалтай хийж хүлээлгэн өгчээ.
ЗХШҮГ
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна