Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулав.
Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагт ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой.
ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллана.

ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ХҮНС ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клубийн төгсөгчдийн цуврал лекц, яриа соёлын хичээлийн постер
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан та бүхнийг "Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах" уралдаанд урьж байна.
"Ая тухтай дэлгүүрийн шинэ хоол" оюутны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн уралдаан
“СПОРТЛОГ – ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ОЮУТАН 2026”
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөг
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв