ШУТИС-ийн нийт багш ажилчдын дунд “MUST CUP 2012” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон Багш нарын зөвлөлөөс зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн Монгол 3-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд 2012 оны 10 дугаар сарын 5-7-ны хооронд боллоо. Тэмцээнд ШУТИС-ийн захиргааны болон бүрэлдэхүүн сургуулийн 11 баг тамирчид оролцжээ. ШУТИС-ийн багш нарын дунд зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн тэмцээн нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тус спортоор хичээллэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд хамт олонч, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, хоорондын уялдаа холбоог бий зорилготойгоор зохион байгуулжээ.


Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан баг хамт олноороо амжилттай оролцож аваргаар шалгарсан Б.Энхбаяр ахлагчтай Геологи газрын тосны сургуулийн багийг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Харин удаах байранд И.Базаррагчаа ахлагчтай Механик инженерийн сургууль, гуравдугаар байранд Ж.Билгүүн ахлагчтай Уул уурхайн инженерийн сургуулийн баг тамирчид шаглгарсан байна.

Тэмцээний шилдэг мэргэн буучаар Уул уурхайн инженерийн сургуулийн Б.Отгонбат, шилдэг хамгаалагчаар Геологи газрын тосны сургуулийн Б.Түмэнжаргал, шилдэг хаалгачаар Механик инженерийн сургуулийн И.Базаррагчаа нар тус тус шалгарчээ.
БнЗ
ЗХШҮГ
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа