“ГАЗРЫН ТОС-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ


“ГАЗРЫН ТОС-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ

“ГАЗРЫН ТОС-2024” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал нь ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас жил бүр зохион байгуулагддаг ба энэхүү хуралд газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд та бүхнийг өгүүлэл хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.  

Хурлын зорилго: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн геологи, хайгуул, өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамж, эдийн засаг, менежмент, экологи, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаад болон дотоодын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүдийн ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мэдлэгийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх бөгөөд судалгааны үр дүнг хэлэлцүүлэн шилдэг илтгэлийг шалгаруулна.

Хурлын хамрах хүрээ: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоод,  төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, доктор, магистр оюутнууд хамрагдана.

Хурлын зохион байгуулалт:

Хурал 2024 оны 5 дугаар сарын 17 ны өдөр ШУТИС-ийн Номын сан Е-604 тоот өрөөнд 14:00 цагт болно.

Хуралд илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: 2024 оны 4 дүгээр сарын 30 –ны өдрийн дотор OIL_GAS@must.edu.mn хаягаар илгээнэ үү.

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварын монгол, англи хувилбарыг дараах холбоосоор татаж авна уу.

ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийн шинэчилсэн загвар

Монгол загвар татах

Англи загвар татах

Хурал зохион байгуулагч

ШУТИС-ИЙН ГУУС-ИЙН ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАР

Утас: 94095850, 99117420