ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Нийгмийн ажлын профессорын багаас зохион байгуулсан нийгмийн ажлын олон улсын зуны сургалтыг АНУ-ын Албаны их сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн профессор, Герентологийн төвийн захирал Ronald W.Toseland зочин багшаар уригдан 2012 оны 08 сарын 17- ноос 21-ний хооронд 5 хоног ШУТИС-ийн Төв номын санд амжилттай явагдаж өнгөрлөө.
"Бүлэгтэй ажиллах нийгмийн ажил", "Нийгмийн ажлын судалгаа", "Ахмад настантай ажиллах нийгмийн ажил"-ын орчин үеийн онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой 40 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Олон улсын зуны сургалтанд их, дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоод зэрэг 12 байгууллагуудын 30 хүн оролцож сертификат гардаж авлаа.
Үүнд :
Ø ШУТИС-ийн НТС-ийн Нийгмийн ажлын багийн нийт багш нар
Ø ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
Ø Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль
Ø Ховд Их сургууль
Ø Улсын хөдөлмөр халамжийн газар
Ø Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангийн нийгмийн ажилтанууд
Ø Норвегийн тусламжийн олон улсын байгууллага
Ø Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг
Ø Каритас Чех олон улсын байгууллага
Ø Нийслэлийн хүүхдийн төлөө газар
Ø Баянзүрх дүүргийн 28-р хорооны нийгмийн ажилтан
Ø Монголын тархины сааны холбоо
Энэхүү сургалт нь нийгмийн ажлын мэргэжлийн багш, мэргэжилтэнүүдэд ихээхэн үр дүнтэй сургалт болсон хэмээн сургалтанд оролцогсод сэтгэл хангалуун дүгнэж байсан.










Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна