Манай сургуулийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүний нэг том ажил буюу “ШУТИС-ийн багш, ажилчидын 190 айлын орон сууцны барилгын хотхон”-ы шав тавих ажиллагаа 2012 оны 8 сарын 1-ний өдөр КТМС-ийн дэргэдэх товлож буй талбайд боллоо.

Шав тавих ёслолд захилагчийг төлөөлж Ректор Б.Дамдинсүрэн, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдинням, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр, бусад мэргэжилтэн нар, гүйцэтгэгчийг төлөөлж “НЕМОН” ХХК, “ХИМОН” ХХК, “ЦАГААН ЗУУН” ХХК -ний захирал, ерөнхий инженер, менежер нар оролцлоо. Харин энэ билэгт сайн өдөр “ШУТИС-ийн багш, ажилчидын 190 айлын орон сууцны барилгын хотхон”-ы гадна инженерийн шугам сүлжээний ажлыг "Цагаан зуун ХХК" 1430006097 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлаа эхлүүлж байна.
“ШУТИС-ийн багш, ажилчидын 190 айлын орон сууцны хотхон”- баригдсанаар сургуулийнхаа багш, ажилчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэж буй бас нэг том ажил болох юм. Дашрамд дурдахад, “НЕМОН” ХХК барьж буй “ШУТИС-ийн МХТС-ийн багш ажилчидийн 30 айлын орон сууцны барилга”-хаа түлхүүрийг хэрэглэгчидээ хүлээлгэн өгөх ажил их дөхөж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ийнхүү манай ШУТИС-ийн бүтээн байгуулалт амжилттай явагдаж байна.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна