ШУТИС-ийн хаврын улирлын 68 дахь удаагийн төгсөлт 2012 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй 325, бакалаврын зэргийн дипломтой 2304 үүнээс онцлох дипломтой 103, мэргэжлийн дипломтой 49 оюутан төрөлх сургуулиа төгсөн гарч байна. Төгсөлтийн ёслолын ажиллагааг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, Удирдах зөвлөлийн гишүүн, БСШУЯ-ны газрын дарга Ө.Сүхбаатар, Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан, Удирдах зөвлөлийн гишүүн УУИС-ийн зөвлөх профессор П.Очирбат нар нээж үг хэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэжлийн боловсролын үнэмлэх, бүрэн дунд суурь боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн бакалавр, магистрийн диплом зэрэг бүх баримт бичгийг монгол-крилл, монгол-уйгаржин хэлээр зэрэгцүүлэн хэвлэж гаргахаар болсон. Тус төгсөлтөөр ШУТИС-ийг төгсөн гарч байгаа оюутнууд монгол-крилл, монгол-уйгаржин бичгээр хэвлэсэн доплом гардан авч байгаа юм.


Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв