2012 оны 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 07-ны хооронд EURASIA-PACIFIC UNINET-ийн Austria-Mongolia-China 2009-2012 төслийн хүрээнд Австри улсын Венагийн Техникийн дээд сургууль, БНХАУ-ын Хятадын Гурван Хавцалын их сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулиудын хамтарсан 2 үе шаттай хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болов. Хурлын эхний үе шат 2012 оны 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 03-ны хооронд Монгол улсад болсон бол удаах үе шат 2012 оны 6 дугаар сарын 04-07-ны хооронд Хятад улсын Hubei мужийн Yichang хотын Хятадын Гурван Хавцалын их сургууль дээр болж өнгөрлөө.


Хятад улсын Hubei мужийн Yichang хотын China Three Gorges University (Хятадын Гурван Хавцалын их сургууль)-д болсон EURASIA-PACIFIC UNINET-ийн шугамаар хэрэгжиж буй төслийн хуралд Эрчим хүчний инженерийн сургуулийн Дулаан солилцоо, термодинамикийн багийн тэргүүлэх профессор Академич, доктор (Sc.D), профессор C.Батмөнх тэргүүтэй багш, судлаач нар амжилттай оролцоод ирлээ.


6 дугаар сарын 05-ны өдөр Академич, доктор (Sc.D), профессор C.Батмөнх “Current status of Mongolian energy and policy of renewable energy in Mongolia”, багш О.Батжаргал “Dynamic building simulation with TRNSYS- project in Mongolia” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлж, Хятадын Гурван Хавцалын их сургуулийн кампус болон “Three Gorges Project” буюу Хятад улсын Yangtze мөрөн дээр баригдсан дэлхийн хамгийн их хүчин чадалтай (22,500 MВт) усан цахилгаан станцтай танилцсан байна.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа